Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна.
Маргаашнаас УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнуудыг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулахаар судалгаа авч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэднийг ямар вакцин хийлгэх хүсэлтэй байгаа талаарх судалгааг авч байгаа аж.
Хамгийн сонирхолтой энэ судалгаанд Төрийн ордонд ажилладаг мэргэжилтэн, албан хаагчид болон төрийн албан хаагчдаас аваагүй. Нэг үгээр тэдгээр хүмүүс сонголтгүй "Астразенека" вакциныг хийсэн байна. Одоогоор манай улс Энэтхэгийн Астра Зенека, БНХАУ-д Синофарм, ОХУ-ын Спутник вакцины дархлаажуулалтад иргэдээ хамруулж эхлээд байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна