Ц.Оюунгэрэл: Тунан үлдсэн гэх дөрвөн нэр дэвшигч хамгийн багадаа 300 сая төгрөг тушаасан

2021/03/12

АН-ын даргын сунгаанд оролцохоор 19 хүн бүртгүүлсэн ч дөрвөн хүн тунан үлдсэнийг АН-аас мэдээлсэн. Уг өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан хүний эрхийн хуульч Ц.Оюунгэрэл хасагдсан шалтгаан нь АН-ын хоёр тамгатай болсонтой холбоотой аж. Тодруулбал, “сунгаанд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн, мөнгөө цуглуулсан. Харин мөнгөө шилжүүлэх гэтэл хүчингүй болсон тамгатай дансанд мөнгөө шилжүүл гэсэн. Тиймээс олон түмний хандивласан мөнгийг хүчингүй дансанд хийгээгүй учир өрсөлдөөнөөс хасагдсан” аж.
Түүнчлэн АН-ын хоёр тамга, хоёр дарга, хоёр сонгуулийн хороотой холбоотойгоор АН-ын даргыг сонгох үйл явц ч “хүчингүй”, хууль бус гэх маргаан дагуулах бололтой. Мөн Ц.Оюунгэрэл “Би нэрээ татаагүй. Хүчингүй дансанд мөнгө шилжүүлээгүй учраас намайг хассан байх гэж ойлгож байна. Н.Алтанхуягийн даргалж байгаа Дотоод сонгуулийн хорооны бүртгэл 15-нд эхлэх үед бүртгүүлнэ. Одоо үлдсэн гэх 4 нэр дэвшигч хамгийн багадаа 300 сая төгрөг тушаагаад байгаа байх” хэмээн хэвлэлд мэдээлэл өгчээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2021/03/15

    Ajliin nemer dee chi

    Хариулах
  • 203.91.115.50
    2021/03/13

    нөгөө магтаад хамгаалаад байсан с.эрдэнэд бамбирдуулаад хаширч л дээ. ккккк

    Хариулах
  • 192.82.84.245
    2021/03/13

    хүний эрхийн хуульч оюунгэрэл гэнэ үү? хэ хэ хүн алсан хэргтэн өөрийгөө хамгалаах хүнийн эрх хуульч гэж болж жүжиглэж залилан хийсэн мөнгөө аваад зугтаж байж, нэрээ татаагүй гэж их солиорч байна уу?..С.Зориг агсаны үхэлд хамрах бүлэг алуучид элбэгдорж батүүл нарын гудас нүгэлтэй бузар авгай .одоо цайрсан хандив нэрээр мөнгө олдог хулгай ч болсон биз

    Хариулах
  • 66.230.230.230
    2021/03/13

    Эрдэнэт үйлдьэр ТӨҮГ ын захирал Бадамсүрэнгийн охин Буянжаргал 100 сая төгрөгийн өрөө хэзээ Эрдэнэтэ үйлдт ажиллаж барагдуулах вэ? Гадаад харилцааны яаманд шигдэх хэрэггүй шүү охин

    Хариулах
    • 111.199.60.152
      2021/03/13

      huuliin daguu huuliin hureend avch boloh baisan baihaa, badamsuren zahiral evgui yum hiihguiee, uildveriig sain udirdsan bol avdag huulu durwm ni baidag muu udirddsan bol uhsnii shagnal,baihav dee. iim demii yumaar humuusiin tolgoig buu erguulee, odoo svg batbold ganzorig 2 shig ajilladag ue duussan.