ХЭҮК: Б.Ганхуягийн гомдлыг хянаж байна

2023/09/26

Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байгаа “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуягийг ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, түүний тархины хаван, ходоодны хорт хавдар сэдэрч, ухаан алдсан, одоог хүртэл ухаан ороогүй байгаа” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа юм. Түүний хувьд өөрийгөө ХЭҮК-т улс төрийн хоригдол болоод буй талаараа гомдол, мэдээлэл гаргасан. Тэгвэл Б.Ганхуягийн гомдлыг хүлээн авсан эсэхийг ХЭҮК-оос тодрууллаа. Албаны эх сурвалж “Б.Ганхуягийн гомдол мэдээллийг судалж байна. Гомдлын агуулгыг нарийн судалж нягтлах шаардлагатай. Гомдол манай байгууллагын бүрэн эрхэд хамаарч байгаа эсэхийг тогтооно. Дараа нь комисс эрх үүргээ хэрэгжүүлдэг. Одоогоор ийм үйл явцтай байна. Нөгөө талаар манай байгууллага шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй” гэлээ. Хүний эрхийн комиссын тухай хуульд заасны дагуу комисс гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Хэрвээ нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол комиссын дарга 30 хүртэл хоногоор сунгадаг зохицуулалттай аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.90
    2023/09/26

    Hulgaigui ulsiin toloo hulgai hiisen humuusee ashiglaj hulgaitai temtsey

    Хариулах