Энэтхэгийн Муибай хотноо болж буй ОУОХ-ны 141 дүгээр чуулганаас өчигдөр Малайзийн жүжигчин Мишель Йог гишүүнээр сонгосон сонин үйл явдал болжээ.
Волейболчин асан Сесилия Тайт, Израилийн олимпын зөвлөлийн тэргүүн Яэль Арад болон бусад хүмүүс түүнтэй хамт гишүүн болжээ.
Энэ жил 61 настай Ёо "Everything, Everywhere at once" киногоор Оскарын наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Жүжигчин бүсгүй мөн "Гэтэж буй бар, нуугдаж буй луу", "Маргааш хэзээ ч үхэхгүй", "Гейшагийн дурсамж" зэрэг кинонд тоглосноороо алдаршсан юм.
Мишель Ёо спортод элэгтэй, сквош сонирхдог гэнэ. Тэрбээр энэ жил Олон улсын автомашины холбооны (FIA) ерөнхийлөгч асан Жан Тодтой гэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна