Парис дахь Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна

Х.Есү
2023/10/20

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцдаж байгаа тул сүүлийн өдрүүдэд БНФУ-ын Засгийн газраас олон нийтийн газруудад сонор сэрэмжтэй байх, аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Францад амьдарч ажиллаж буй иргэд түр хугацаагаар зочилж буй иргэд сонор сэрэмжтэй байж, олон хүн цугласан газруудаар зорчихгүй байх, галт тэрэг, нисэх онгоцоор явах бол урьдчилан сайтар нягтлах, шалгаж байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамтай холбоо барих утас: +33 7 69 69 23 77



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.129
    2023/10/21

    Франц бясаа ихтэй гэсэн шүү болгоомжтой байгаарай

    Хариулах