Израиль улс Газын зурваст явуулах хуурай замын цэргийн ажиллагааны төлөвлөгөөндөө АНУ-ын нөлөөгөөр өөрчлөлт оруулжээ. Блүүмберг агентлаг энэ талаар мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ХАМАС-тай хийх Израилийн дайнд АНУ-ын үүрэг оролцоо одоо өмнөхөөс илүү гүнзгий, хүчтэй болсон гэж байна. Түүнчлэн Вашингтоны нөлөө орсноор, Израиль улс ХАМАС-тай хийх дайнаа төлөвлөж байснаасаа арай хожуу эхлүүлж, илүү удаан хугацаанд үргэлжлүүлэхээр болсон гэнэ.
АНУ энгийн номхон иргэдийн амь нас олноор үрэгдэхээс болгоомжилж байгаа бөгөөд энэ нь сөргөлдөөнд гуравдагч этгээд /Тухайлбал, Ливаны Хезболла/ орж ирж, Вашингтоны зардлыг нэмэхээс сэргийлсэн хэрэг гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Израилийн ард түмэнд хандаж “Уй гашуу, уур хилэндээ бүү авт. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа бид яг ийм байдалд орж, шударга ёс тогтоохыг хүссэн ч алдсан” хэмээн сануулж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна