АНУ Норвегийн туйлын бүсэд дипломат консулын газар нээхээр болжээ

Х.Батсайхан
2023/10/27

АНУ Норвегийн туйлын бүсэд орших Тромсе хотод дипломат консулын газар байгуулахаар болжээ. Осло дахь Фритьоф Нансены нэрэмжит хүрээлэнгийн шинжлэх ухааны ахлах ажилтан Андреас Эстагены хэлснээр, энэ алхам нь Вашингтоны хувьд Арктик урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг илэрхийлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, дипломат консулын газар нээсэн төдий бус, илүү бэлгэ тэмдгийн чанартай гэж тэрбээр үзэж буй аж.  

Норвеги нь Хойд мөсөн тив буюу Арктикийг эрхшээх албан ёсны эрх бүхий цөөн улсын нэг бөгөөд чухам энэ асуудлаас болж ОХУ-тай харилцаа нь үе, үе хурцаддаг юм. Норвегиос ОХУ-д суух консул Эллингсен гэгч саяхан Мурманскийн зочид буудалд буухдаа “Өрөөг нь цэвэрлэж дуустал түр хүлээх”-ийг хүсэхэд уурлан бухимдаж, “Би оросуудыг үзэн яддаг” гэж хэлэн шуугиан тарьж байв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.159
    23 цагийн өмнө

    Хойд туйлын мөс оросод ямар хамаа байнаа.

    Хариулах