Израиль улс Газын зурвасын хойд хэсэгт үүрэг гүйцэтгэж буй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын бүх ажилтнуудыг тус бүсээс гарч явахыг шаарджээ. Тус улс ХАМАС бүлэглэлийн эсрэг явуулах цэргийн ажиллагааныхаа эрчмийг өнөөдрөөс эрс нэмж, хуурай замын байлдаанд анх удаа тулгараад байгаатай холбоотойгоор дээрх шаардлагыг тавьжээ.
Израиль, ХАМАС-ын сөргөлдөөн эхэлсэн энэ сарын 7-ноос хойш тус бүс нутагт 24 сэтгүүлч амиа алджээ. Найман сэтгүүлч шархдаж, гурван сэтгүүлч сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж.
Дайны тухайд, Израилийн албаны эх сурвалжийн хэлснээр, зургаан долоо хоногоос зургаан сар үргэлжилж магадгүй гэж тооцож байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна