Колумби улсын Тунха хотын иргэд орос хүнийг даргаар сонгожээ

Х.Батсайхан
2023/10/31

ОХУ-ын Саратов хотын уугуул Михаил Краснов гэгч Колумби улсын Тунха хотын захирагчаар сонгогджээ. Тэрбээр сонгогчдын 32 хувийн саналыг авсан аж. Александр Хумбольдтын нэрэмжит Берлиний их сургуулийг төгссөн, зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг өндөр боловсролтой, Колумби улс, тэр дундаа Тунха хотод 15 жил амьдарсан зэрэг нь хотын даргаар сонгогдоход нөлөөлсөн байна.

Дарга болсныхоо дараа тэрбээр Тунха хотдоо гаднын хөрөнгө оруулаалтыг татна, тэр дундаа ОХУ-ын ААН-үүдтэй хамтрахад зуучилна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Хойд хөршийн хэвлэлд эрэлт ихтэй хүн болж хувирсан тэрбээр “хэрвээ испани хэлээр ярьдаг бол, байгаа газрынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг, сэтгэлтэй бол колумбичууд хаана төрснөөс нь үл хамаараад үйл хэргийг нь дэмждэг юм” хэмээн ярьжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.174.36.217
    2023/10/31

    Иван бол иван .Хамгийн сайн орос бол үхсэн орос гүйцээ.

    Хариулах
  • 202.21.108.19
    2023/10/31

    Тамын тогооны монгол хүний хаи хэл амаа болио. Би монгол эмгэн. Гэхдээ модон жорлонгоосоо салаагүй чи бид 2 6 хэлээр ярьдаг бизнесмен шүүмжлэх хэтэрхий тэнэгээ харуулаад байна.

    Хариулах
  • 37.167.149.13
    2023/10/31

    Авлигад идэгдсэн улс болж дээ хөөрхий.

    Хариулах