Машинтайгаа цасанд суусан иргэдийг аварчээ

Х.Батсайхан
2023/11/02

Цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрнээс орон нутгийн зам дээр халтиргаа, гулгаа үүсэж, автомашинууд зам хаах, хунгарцасанд суух зэрэг дуудлагууд ОБЕГ-т иржээ. 

Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа / Тосонцэнгэл сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-д цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж автомашин зорчих боломжгүй болсон дуудлагыг 11.01-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19:20 цагт очиж замын цасыг хусаж, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт 9 автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан байна.

Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум. Багануур дүүргээс зүүн урд зүгт 22 км-т Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан Бонго загварын автомашин /3 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан очиход иргэн Н/37 настай, эмэгтэй, Багануур дүүргийн харьяат/, Г/25 настай, эрэгтэй, Налайх дүүргийн харьяат/, Б/23 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн харьяат/, А 4 настай, эрэгтэй/, Г/9 сартай, эмэгтэй/ нар нь “Бонго” загварын автомашинтай цасанд суусан байсныг татан гаргаж Багануур дүүрэгт хүргэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.218
    2023/11/02

    Ийм цас орсон газар одоогоор байхгүй. Зураг хуучин юм байна. Нэр төрийг ингэж олохгүй. Анхааруулах. ажиллах нь та нарын амин үүрэг шүү. Ес зүй хэрэгтэй.

    Хариулах