Ираны оюун санааны дээд удирдагчийн зөвлөх, генерал Рахим Сафави Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүдэд хандаж, байгууллагын гишүүн улсууд нэг, нэгэн рүүгээ халдан довтлохгүй байх гэрээ байгуулахыг уриалжээ. Тэрбээр БНХАУ-д ажлын айлчлал хийхээр очоод байх үедээ уг саналаа албан ёсоор илэрхийлсэн байна.
“Би дэлхийн аюулгүй байдал, тогтвортой энх тайвныг юуны өмнө Шанхайн хэлэлцээрт оролцогч орнуудын дунд хэрэгжүүлэхийг санал болгож байна. Үүний загвар нь хамтын ажиллагааг зохион байгуулж, үл довтлох гэрээ байгуулах явдал байж болно” гэж тэрбээр саналаа тайлбарлажээ.
Генерал Рахим Сафави мөн "Хятад, Ираны зэвсэгт хүчин бүх төрлийн аюул заналхийлэл, нийтлэг ашиг сонирхлын талаар нэгдсэн ойлголтод хүрэх ёстой" гэж онцолсон байна.
ШХАБ нь 2001 оны зургадугаар сарын 15-нд Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистаны санаачилгаар байгуулагдсан бөгөөд хожим Энэтхэг, Пакистан, Иранаар эгнээгээ өргөжүүлсэн юм. Дээрх есөн жинхэнэ гишүүнээс гадна Афганистан, Беларусь, Монгол улсууд ШХАБ-ын ажиглагч гишүүний статустай байдаг юм.
ШХАБ гол зорилгоо гишүүн орнуудын харилцан итгэлцэл, найрамдал, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэх, мөн XXI зуунд бий болох асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтран эрэлхийлэх явдал гэж тодорхойлдог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
185.56.211.16
Энэ балай байгууллага нэртэй эвсэлээс яаж ийгээд мултрах л хэрэгтэй
Хариулах