Израиль, Палестины дайнд Ливан, АНУ татагдаж орох магадлал өндөрслөө

Х.Батсайхан
2023/11/03

Ливаны “Хезболла” бүлэглэл АНУ-д хандаж, Израиль улс Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохгүй бол бүх нийтийн цэрэг татлага явуулна гэж тулган шаарджээ. Кувейтийн “Al-Jarida” сонин Ираны дипломат эх сурвалжаас аван энэ талаар мэдээлсэн байна.

Эх сурвалжийн хэлснээр, “Хезболла” бүлэглэлийн тавьсан тулган шаардлагын эцсийн хугацаа нь арваннэгдүгээр сарын 3 буюу өнөөдрийн 15.00 /Улаанбаатарынхаар 21.00/ цаг юм байна. Үлдсэн хугацаанд Израиль улс Газын зурваст цэргийн ажиллагаа явуулахаа болихгүй бол “Хезболла” бүлэглэл цэрэг татлага явуулж, улмаар Израилийн эсрэг дайнд нэгдэх аж. Энэ нь уг дайнд АНУ-ыг татаж оруулах нөхцөлийг мөн бүрдүүлэх юм.
Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяхуг Вашингтонд айлчилж тусламж хүсэх үед “Израиль, Палестины асуудалд гуравдагч этгээд буюу “Хезболла” бүлэглэл татагдан орсон тохиолдолд л Ойрхи дорнод руу цэрэг илгээнэ” гэсэн байр суурийг илэрхийлж байсан билээ. АНУ ийм нөхцөл байдал үүсэхийг тухайн үед тооцож, 2000 цэргийг бэлтгэл сургуулилтад гаргаад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна