“The Jerusalem Post” сонины өнөөдрийн дугаарт Палестины ХАМАС бүлэглэл барьцаалсан израил иргэдээ бүгдийг нь суллахыг зөвшөөрөх магадлал өндөр байгаа талаар мэдээлжээ. Сонин уг мэдээллийг Израилийн ГХЯ-ны өндөр албан тушаалын эх сурвалжаас авсан байна.
Түүний хэлснээр, ХАМАС өмнө нь барьцааны хүмүүсийг бүгдийг нь нэгмөсөн суллах шаардлагыг эрс үгүйсгэдэг байсан бол Газын зурваст хуурай замын цэрэг оруулах үйл явц ойртох тусам байр суурь нь суларч байгаа аж. Гэхдээ, барьцааныхныг сулласан ч ХАМАС-ыг устгах байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг тэрбээр тодотгожээ.
Ойрхи Дорнодын нөхцөл байдлын тухайд, Арабын лалын шашинт улсууд Израилын эсрэг нэгдэх үйл явц мөн өрнөж байна. Ливаны “Хезболла” бүлэглэл АНУ-д хандаж, тулган шаардлага хийсэн бол Ираны ГХЯ-ны сайд Хоссейн Амир Абдоллахиан хэд хоногийн өмнө “Израил Газын зурвас дахь ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал бүс нутгийн нөхцөл байдал илүү дордоно” хэмээн анхааруулаад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.85
Zuv
Хариулах