Колумби улс “Хар тамхины” усны үхрүүдийг устгана

Х.Батсайхан
2023/11/06

Колумбийн эрх баригчид хар тамхины мафийн толгойлогч Пабло Эскобарын эзэмшилд байсан усны үхрүүдийг хэсэгчилж устгахаар болжээ. ВВС энэ талаар мэдээллээ.

Одоогийн байдлаар Колумби улсад 166 усны үхэр байгаа бөгөөд энэ нь Хүрээлэн буй орчны сайд Сусана Мухамад дээрх үхрүүдийг хилийн чанад руу гаргах юм уу, хэсэгчилж устгана гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. 

Хар тамхины мафийн толгойлогч Пабло Эскобар /1949-1993/ 1980-аад онд Африкаас усны үхэр хууль бусаар оруулж ирэн хувийн амьтны хүрээлэндээ тэжээж байсан бөгөөд тохиолдлоор хоёр хос /дөрвөн/ усны үхэр хараа хяналтгүй болж, улмаар үржиж эхэлсэн аж. Байгалиас аюултай дайсан байхгүй тул тоо толгой нь түргэн олширч, эдүгээ 166-д хүрчээ. 

Колумбийн байгаль орчны мэргэжилтнүүд тус улсын усны үхрийн тоо толгой 2040 он гэхэд 1,500-д хүрэх магадлалтай хэмээн анхааруулж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна