Өмнөд Солонгосын алдарт Bigbang хамтлагийн гишүүн асан G-Dragon хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүний талаар түүний өмнө нь харьяалагдаж байсан энтертаймэнтаас “Манай компанийн уран бүтээлч биш болохоор тайлбар өгөх боломжгүй” гэжээ.
Харин өнөөдөр тэр БНСУ-ын цагдаагийн газарт өөрт холбогдох хэргийн талаар мэдүүлэг өгөхөөр очжээ. Энэ үеэрээ G-Dragon хэвлэлд дараах байр суурийг илэрхийлсэн байна.
G-Dragon: "Би хар тамхи хэрэглээгүй. Энэ хэрэгт холбогдоогүй. Энэ талаараа л хэлэх гэж ирлээ. Гадаа яриад зогсохоос илүү шалгуулаад гараад ирье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.74
Мэдрэлүүд.
Хариулах