Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйн туслах Геннадий Частяков гар бөмбөгийн тэсрэлтэд өртөн амиа алджээ. Түүнийг тоглоом мэт харагдахаар хийж бэлтгэсэн гар бөмбгөөр хөнөөсөн гэж Украины Дотоод явдлын яамнаас мэдээлсэн байна.
Уг хэрэг өчигдөр Киевийн ойролцоох “Чайка” тосгонд гарчээ. Арваннэгдүгээр сарын 6-нд Г.Частяковын төрсөн өдөр тул гэртээ амарч байсан аж. Энэ үед Г.Частяковтой хамт ажилладаг этгээд бэлэг хэмээн хайрцагтай зүйл өгсөн бөгөөд онгойлгоход тоглоомон зэвсгүүд байсан учир хүү нь авч, тоглож эхэлсэн аж. Хүү тоглоом дотор байсан гар бөмбөгийг авч, очлуурын гархийг нь мушгисан ч дэлбэрээгүй. Дараа нь хамт байсан цэргийн албан хаагч харин уг бөмбөгийг авч, гархийг нь татах үед тэсрэлт болж, эмгэнэлт үр дүн гарчээ.
Гар бөмбөгтэй хайрцгийг бэлэглэсэн этгээдийн ажлын өрөөнд нэгжлэг хийхэд яг ижил хоёр ширхэг гар бөмбөг байсныг баримтжуулж авсан гэнэ. Тэрхүү бөмбөг нь барууны загвартай байсан болохыг Дотоод явдлын яамны мэдээлэлд онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
37.170.16.221
Чи шууд ойлгох юм аа.Оросууд хийсэн ажил
Хариулах202.9.40.254
Барууны эзэд нь гэрчүүдээ устгах ажилдаа оржээ.
Хариулах