Британийн багш нар гадаадад орон байрны асуудлаас болж гадагш цагаачлахыг хүсдэг болжээ

Х.Батсайхан
2023/11/08

Их Британид сургуулиа дөнгөж төгссөн залуу багш нар ажил амьдралын гараагаа хилийн чанадаас эхлэхийг илүүд үзэх болжээ. “Guardian” сонинд энэ талаар мэдээлжээ. Мэдээллийг багшийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын Парламентад гаргаж өгсөн судалгаанаас эх сурвалж авсан байна.

Манчестерийн их сургуулийн Боловсролын тэнхимээс ирүүлсэн судалгаанд төгсөж байгаа залуу багш нарын дунд явуулсан судалгаагаар 15 хувь нь ажлынхаа гарааг хилийн чанадаас эхлүүлэх төлөвлоөгөөтэй гэсэн бол 19 хувь нь энэ талаар бодож байгаа гэсэн хариулт өгчээ. Шеффильд, Кембриж, Бристоль, Уорика, Хатан хааны нэрэмжит Лондоны коллежийн ирүүлсэн судалгаа мөн ойролцоо гарсан байна.
Британийн залуу багш нарын тухайд, хилийн чанад дахь англи сургуулиудад багшлах боломж өндөр байдаг. “ISC Research” зөвлөх үйлчилгээний компанийн гаргасан судалгаагаар, одоогийн байдлаар хилийн чанад дахь Англи сургуулиудад 6.5 сурагч суралцдаг. Хилийн чанад дахь Англи сургуулиудын зөвлөлөөс гаргасан мэдээлэлд, дээрх сургуулиудын 2/3 нь өнгөрсөн онд суралцагчдын тоогоо өсгөжээ.
Залуу багш нар ийнхүү хилийн чанад ажиллах сонирхолтой болсон нь цалин өндөр байдгаас гадна, орон байраар хангадагтай холбоотой гэж дээрх зөвлөл үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна