Канадын яруу найрагч Жо Байденыг геноцидыг дэмжсэн хэмээн Цагаан ордонд зочлохоос татгалзжээ

Х.Батсайхан
2023/11/08

Канадын яруу найрагч Рупи Каур Израиль улс Газын зурваст цэрэг оруулсан үйлдэлд АНУ-ын үзүүлсэн хариу үйлдлийг эсэргүүцэж, Цагаан ордонд зочлох байсан төлөвлөгөөгөө цуцалжээ. Тэрбээр өнөөдөр Цагаан ордонд болох Дивали баярыг тэмдэглэх ёслолд уригдаад байсан аж. 

Тэрбээр Жо Байыдены засаг захиргаа Израилийг дэмжиж байгаа нь геноцид буюу үндсэн ястнаар хоморголон устгах гэмт хэргийг дэмжсэнтэй ялгаагүй гэж үзэж байгаа бөгөөд эсэргүүцлийн хэлбэр болгож төлөвлөгөөгөө цуцалсан гэнэ. 

Рупи Каур нь энэтхэг гаралтай, “Сүү бал хоёр” яруу найргийн номоороо нэр алдарт хүрсэн нэгэн юм байна.

ХАМАС-ын эхэлж өдөөсөн Газын зурвасын дайнд өдгөө Израилийн талаас 1400 хүн амиа алдаж, 240 хүн барьцаанд байгаа бол Газа хотын амь үрэгдсэн энгийн номхон палестинчуудын тоо 10,000-аас даваад байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна