Ипотекийн зээл ирэх онд өмнө олгогдсон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжнэ

Х.Батсайхан
2023/11/16

УИХ-ын Намрын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Яг одоо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж, гишшд асуулт асууж, “Монголбанк”-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар тодруулллаа.

Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч энэ асуултад “Ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлтэл буюу хууль эрх зүйн орчин нь бүрдтэл Монголбанк хариуцаж байгаа. Эх үүсвэрийн тухайд, эргэн төлөлтөөрөө санхүүжнэ. Эргэн төлөлтөөс 500 тэрбум орчим төгрөг орж ирдэг. Монголбанк 80, арилжааны банкууд 20 хувийг нь гаргадаг учраас ирэх жил ипотекийн зээлийн санхүүжилт  620 орчим тэрбум орчим төгрөг байх болов уу” гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна