Азийн улс төрийн намуудын бага хуралд АН-ын удирдах зөвлөлийн гишүүн З.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо

С.Гандэлгэр
2023/11/23

Энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Азийн улс төрийн намуудын бага хуралд Ардчилсан намаас ICAPP-ын Удирдах зөвлөлийн гишүүн, АН-ын бодлого стратегийн хүрээлэнгийн захирал З.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн хурал “Азийн хамтын нийгэмлэг, улс төрд ардчиллыг бий болгоход хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулагдаж 18 орны 32 улс төрийн болон 23 хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож илтгэл тавив. Түүнчлэн тус байгууллагаас өрнүүлж буй үйл явдал, Азид болж буй мэдээ мэдээллийг түгээх зорилготой “ICAPP news room” шинээр үүсгэлээ.

Хүний эрх, шударга ёс, энх тайван тогтоход хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг оролцоо асар их төдийгүй тэд бол ардчиллын гол тулгуур институц гэж илтгэгчид онцлоод харамсалтай нь хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн нөлөөнд автах, хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал болох хандлагууд байгааг ч мөн дурьдлаа.
Энэхүү байгууллага нь 50 гаруй орны 350 орчим улс төрийн байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг намуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх улс орнууд хоорондын харилцааг сайжруулах зорилготой томоохон улс төрийн байгууллага юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.33
    2023/11/23

    Hun name emegtei hotiin dargatai baih chiglel barij ehellee AN emegtei ES-tai boloh tuhai zuudleh ch ugui biz dee

    Хариулах