Японы нийслэл Токио хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны их дуулга ангиллын тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү аваргыйн төлөө барилдахаар боллоо.
С хэсгийг тэргүүлж барилдсан манай бөх эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Тайванийн Енг Мин Ченгийг, гуравдугаар тойрогт Израилийн М.Кокляевыг, хэсгийн аваргын төлөө Бразилийн Виллиан Лимаг ялж, хагас шигшээд Францын Дайки Бубаг ялан алтан медалийн төлөө шалгарсан байна.
Энэ жинд барилдсан манай өөр нэг бөх ОУХМ Б.Эрхэмбаяр В хэсгийг тэргүүлэн барилдаж, Узбек, АНЭ, Испанийн бөхчүүдийг дараалан ялж шөвгийн дөрөвт үлдээд мөнгөн медалийн төлөөх барилдаанд эзэн орны Хифүми Абэд ялагджээ. Манай бөх Туркменистаны Хеким Агамамедовтой хүрэл медалийн төлөө барилдана.
Түүнчлэн, 100 кг-ын жинд Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөө Нидерландын Майкьл Коррелтой барилдахаар болов.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Л.Сосорбарам Испани, Португалын бөхийг ялж, Икраилийн бөхөд ялагдаж, торгуулийн тойрогт АНЭ-ын нэрийн өмнөөс барилддаг Б.Хорлоодойг яялснаар мөн хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна