Л.Сосорбарам "TOKYO GRAND SLAM 2023" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

С.Гандэлгэр
2023/12/03


Эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Л.Сосорбарам Португалын Иоана Диогог ялсан ч Израйлын Гефен Примод ялагдсан. 
Ингэснээр манай тамирчин дагах барилдаан хийх болж АНЭУ-ын бөх Б.Хорлоодойг ялсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Тэгвэл дөнгөж сая медалийн төлөө Унгар Улсын тамирчин Река Паппыг үндсэн цагт цэвэр ялж оны сүүлийн "Grand Slam" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна