Малайз улсын Пэрлис хотноо 41 дэх жилдээ зохион байгуулагдаж буй газрын теннисчдийн өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээний найм хүртэлх насны ангилалд “Singapore School of Mongolia” сургуулийн сурагч А.Тулга мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр өвөөгийнхөө заавар зөвлөгөөтэй оролцож, ийнхүү амжилт гаргажээ. Өвөө нь Монголын анхны газрын теннисний багш, дасгалжуулагч Ж.Батжаргал юм.
А.Тулгын аав Б.Алтангэрэл нь 1992-1998 оны хооронд тус тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Мөн 14 настайдаа Монгол улсын насанд хүрэгчдийн аваргыг хожиж байжээ. Тэрээр яахын аргагүй Монголын шилдэг теннисчдийн нэг төдийгүй эх орныхоо нэрийг анх удаа энэ төрлөөр Азидаа таниулсан анхдагчдын нэг юм.
Харин А.Тулгын хувьд аавынхаа амжилтыг бататгаж, долоон настайдаа ийнхүү теннисчдийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.178
Wimbledond turuul
Хариулах