Азийн боксын холбоо манай улсын насанд хүрэгчдийн УАШТ-ийг албан ёсны цахим сайтдаа онцолжээ.
Тэр дундаа олимпын эрхээ аваад буй О.Есүгэн, Азийн аварга Х.Энх-Амар, ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт Б.Мишээлт нарыг онцлон дурдсан байв.
Азийн боксын холбоо гишүүн улсуудынхаа аварга шалгаруулах тэмцээнийг тэр бүр нийтлээд байдаггүй. Монголыг энэ удаа онцолсон нь нэгд, олимпын эрхийн тэмээн дөхсөнийх, хоёрт, манай улсын АШТ чанартай, шилдэг тамирчид олширсны шинж болов уу. Монголын боксын холбоо энэ удаагийн УАШТ-ээс 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Италийн Бусто Арсизио хотод эхлэх олимпын эрх олгох эхний тэмцээний оролцогчдоо шалгаруулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна