Монгол Улсын манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хэмээх хурдан хүлэг “Breeders cup 2015” морин уралдааны ДАШТ-д оролцож түрүүлэн монгол уяачийн эрдмийг дэлхийн энд үнэлэгдэх эхлэлийг тавьсан билээ.
Монгол улсын манлай уяач Д.Ганбаатарын "Mongolian Saturday" хэмээх энэ хурдан ажнайг 2011 онд Кеенландын дуудлага худалдаанаас манлай уяач Д.Онон, Э.Ганбат нар худалдаж авсан гэдэг. Тэр цагаас хойш Э.Ганбат уяа сойлгыг нь тохируулж, "Бридерс кап"-д түрүүлэх хүртлээ 30 удаа гараанд гарч, зургаан түрүү, найман аман хүзүү хүртжээ. Тэр дундаа 2015 онд бүр ч онцгой байсан бөгөөд есөн удаа гараанд гарахдаа хоёр түрүүлж /Арлингтон, Гольфстрим парк/, таван удаа аман хүзүүдсэн байдаг.
"Mongolian Saturday" нь бүх цаг үеийн хамгийн шилдэг хурдан хүлэгийн нэг "Secretariat"-ын удам юм. Тодруулбал, "Mongolian Saturday"-н эцэг "Any given Saturday" дуудлагатай азарганы эх "Weekend in indy" нь "Secretariat" болон "Lassie Dear" гэдэг гүүний дундаас гарсан "Weekend surprise" хэмээх гүүний "AP indy" азарганы төл ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна