Холимог тулаан сонирхогчдын хувьд энэ сарын 13-ны бямба гараг “Дашням”, “Балжинням” давхацсан сайхан өдөр болох нь ээ. Холимог тулааны ONE FC холбоонд тулалддаг манай хоёр шилдэг тулаанч З.Шинэчагтга, Б.Энх-Оргил нар энэ өдөр болох ”ONE FIGHT NIGHT 18”-д хоёул тулалдахаар болсон байна.
Б.Энх-Оргил Артем Белах гэж Казахстанд төрсөн ОХУ-ын иргэншилтэй холимог тулаанд 9 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй тамирчинтай тулалдах бол З.Шинэчагтга Квон Вон Ил гэж жингийнхээ №4-т эрэмбэлэгдэж байгаа солонгос залуутай таарсан байна. Өрсөлдөгч нь чансаа өндөр тул З.Шинэчагтга энэ тулаанд ялбал аваргын төлөө тулалдах мөрөөдөл нь бодитой болж ирнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна