БНСУ-ын Канвон хотод энэ сарын 19-нд нээлтээ хийх залуучуудын өвлийн IV олимпын наадамд оролцох Монгол Улсын шигшээ баг тодорчээ.
Энэ удаагийн олимпын наадамд манай улс спортын гурван төрлөөр түүхэн дэх хамгийн олон буюу 12 тамирчнаа илгээж байгаа юм байна. 12 тамирчны хоёр нь уулсын цанын төрлөөр монгол тамирчдын мөрийг залуучуудын олимпод анх удаа гаргана. Биатлоны баг тамирчид ХБНГУ-д бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ шууд Канвонд очих юм байна.
Монгол Улсын баг
Цана
Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг /Эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа/
Уулын цана
М.Манлайжав, Х.Халиун /жайнт слалом, слалом/
Биатлон
Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюунцолмон, Д.Нямсүрэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна