К.Роналду Диего Марадонагийн нэрэмжит шагнал авна

Х.Батсайхан
2024/01/05

Өнгөрсөн оны хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах “Globe Soccer Awards-2023”-ын Диего Марадонагийн нэрэмжит шагналыг Португалын шигшээ, Саудын Арабын “Аль Наср” багийн довтлогч Криштиану Роналду хүртэхээр болжээ.

Энэхүү шагналыг тухайн жилийн хамгийн олон гоол оруулсан тоглогчид олгодог бөгөөд К.Роналду 2023 онд 59 тоглолтод оролцож, 54 гоол оруулсан байна. 53 тоглолтод 52 гоол оруулсан Килиан Мбаппе, 57 тоглолтод 52 гоол оруулсан Харри Кейн, 60 тоглолтод 50 гоол оруулсан Эрлинг Холанд нар ард нь бичигджээ.

Уржнан жил энэ шагналыг Роберт Левандовски авсан бол ноднин жил шагналтан тодруулаагүй аж.

“Globe Soccer Awards-2023” ёслол энэ сарын 19-нд болно.

Дашрамд, К.Роналдуг Азийн "Аваргуудын лиг"-ийн хүрээнд Узбекистанд очиж тоглоно гэсэн яриа гараад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна