Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2" хорооллын 1034 дүгээр байрны урд Жалга руу 3 зорчигчтой автомашин унах гээд байна гэсэн дуудлагыг энэ сарын 4-ний 19:24 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т /53 настай, эрэгтэй/, Э /50 настай, эмэгтэй/, Б /15 настай, эрэгтэй/ нар “Тоёота Приус-41” загварын автомашинтай зорчиж явахдаа гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байсныг ажиллаж автомашиныг татан татан гаргаж аюулгүй болгосон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.107
Хаана ч бай хурдаа тохируулж яв.ПРИУС унасан хүн бүр тэнэг болчихдог баймааргүй юм даа.
Хариулах