Ураны хайгуул, олборлолтын чиглэлээр ажиллахаар “МонАтом” ТӨК-тай хамтран “Гурвансайхан” ХХК-ийг үүсгэнбайгуулж 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж явсан Чехулсын “Ураниум Индастри” компанийн зүгээс хуулийн фирм хөлсөлж Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрт өгсөн байна. Хуулийн фирм “Ураниум Индастри” компанийн оруулсан хөрөнгө, алдагдсан боломжийг тооцон Монгол Улсын Засгийн газраас 892,000,000 ам.доллар нэхэмжилж байгаа аж. Тиймээс Арбитрт хандаж буй талаараа Урьдчилсан мэдэгдэлээ хуулийн фирмийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХЯ, УУХҮЯ болон бусад холбогдох агентлагуудад илгээжээ. Энэ нь Арбитрт хандах бэлтгэл ажлын нэг хэсэг юм байна. Арбитрын шүүхэд очиход “Урьдчилж нөгөө талдаа мэдэгдсэн үү” хэмээн асуудаг тул ийнхүү мэдэгдэл явуулсан бололтой.
Эргэн сануулахад Чехийн хөрөнгө оруулагчид Ашигтмалтмал, газрын тосны газрын алдаатай үйл ажиллагаанаасболж Шүүхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөцуцлуулан хүнд байдалд орсон талаараа өнгөрсөнзургадугаар сард олон нийтэд мэдээлж, Шүүх алдаагаазалруулахгүй бол Монгол Улсын Засгийн газрыг Олонулсын арбитрын шүүхэд өгнө гэж мэдэгдсэн билээ. Тэгвэлдавж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр Чех хөрөнгө оруулагчид Арбитрын шүүхэд хандахаас өөр аргагүй болсон талаараа өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан юм. Тэр үеэрээ Монгол Улсын Засгийн газарт найдаж байгаагаа илэрхийлж, асуудлаас гарах гарц хайх талаар хамтран ажиллахыг уриалж байв. Харин одоо Арбитрт хандах шийдвэрээ гаргасан байна. Ийнхүү Засгийн газар 892 сая ам.долларын төлбөрт унах магадлал бий болжээ.
Хэргийг тодруулбал, Чех улсын нэр бүхий хөрөнгө оруулагчид ураны хайгуул олборлолтын чиглэлд ажиллахаар Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авчээ. Монгол Улс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатай олгодог хуультай ч тухайн үед АМГТГ техникийн алдаа гаргаж, 30 жилээр олгочихсон аж. Хөрөнгө оруулагчид үүнийг тухайн үед нь мэдэж, “Хуулиараа 20 жил байх ёстой шүү дээ. 20 жилийн хугацаатай гаргуулж авья” гэж хүсэлт тавихад “Манайд ашигладаг программ 20 жилээр гаргах боломжгүй” гэсэн учир битүүлэг хариу өгч, “Ямар ч асуудалгүй” хэмээн тайвшруулжээ. Цөмийн энергийн газар зэрэг төрийн байгууллагууд хууль ёсны хэмээн хандаж, зохих зөвшөөрлийг олгож байсан нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн тул энэ асуудлыг орхисон байна.
Удалгүй Монголын төрийг төлөөлсөн “Мон Атом” компанитай хамарсан компани байгуулж, хуулийн дагуу 51 хувийг нь эзэмшүүлэн, өөрсдөө 49 хувийг нь эзэмшиж хөрөнгө оруулах үүргээ биелүүлж иржээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 60 сая ам.доллар буюу 300 тэрбумтөгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Тодорхой нөөц илрүүлэн, үйл ажиллагаа нь ч амжилттай явж байжээ. Гэтэл 2022 оноос “Баяншарга сан” гэх ТББ тус компанийн үйлажиллагааг эсэргүүцэж, “Мал, амьтан ихээр үхэж байна” гэх баримт нотолгоогүй шалгаанаар тэмцэл өрнүүлж, үйл ажиллагаанд нь саад учруулах болсон байна.
Энэ ТББ болон Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэгийн хүсэлтээр өнгөрсөн гуравдугаар сард БОАЖЯ-наас тус компанийн үйл ажиллагаа явуулдагГурвансайхан, Өлзийт, Баянжаргалан, Өндөршил сумын нутаг дэвсгэрт оршдог Чойр, Гурвансайхан, Хайрхан гэсэн гурван талбайд цацрагийн, байгаль орчны чиглэлээр шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гаргасан бөгөөд “Орчны хөрс, уснаас авсан дээжүүдэд "SGS" компани, хөндлөнгийн хими, хими технологийн хүрээлэнгийн эрдсийн болон элементийн найрлага тодорхойлох шинжилгээг хийлгэхэд "Гурвансайхан" ХХК-ийн хайгуулынөрөмдлөгөөс гарч байгаа хөрс нь тухайн нутаг дэвсгэрийн хөрсний найрлагатай ижил бөгөөд түүнд агуулагдаж байгаа өрмийн ханыг бэхжүүлэгч бодисын эзлэх хувь нь тухайн хөрсний найрлагад 6.8-20.2 буюу бага хувийг эзэлж байгаа нь хүний амь нас болон хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал үүсгээгүй” гэж дүгнэсэн байдаг аж.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлт ингэж гарсны дараа “Баяншарга сан” ТББ шүүхэд дээр хэлсэн, “20 жилээр өгөх ёстой зөвшөөрлийг 30 жилээр олгож хууль зөрчсөн” гэдэгүндэслэлээр хандаж, Шүүхээс тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосноор одоогийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ.
Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэрийг буруутгах аргагүй ч анхнаасаа алдаатай лиценз олгож, гаргасан алдаагаа залруулаагүй АМГТ, уг лицензийг нь хүлээн зөвшөөрч, хамтарсан компани байгуулан 300 тэрбум төгрөгийг нь зарцуулах боломж олгосон Цөмийн энергийн газар, “Мон Атом” ТӨК-ийг буруутгаж болно. Дээрх субъектүүд бүгд төрийг төлөөлсөн байтлаа өнгөрсөн 10 жилд буюу Шүүхээс лицензийг цуцлах хүртэлх хугацаанд гаргаж өгсөн материалтай нь танилцсан мөртлөө хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрч, зохих зөвшөөрлүүдийг олгон хүнийхөрөнгийг гаргуулж авсан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.133
Энэ нь ямар юмны хөрөнгө оруулт байх вэ зүгээр луйварчид гадныхан монголчуудын гэнэн тэнэгт тааруулаад тоглоод төрийн нэр барьсан хуйлгайчдыг авилгадаад хамаг баялгыг хусаад ард түмнийг хордуулаад монголоор дүүрэн хорт хавдар залуужаад дуусаж байна одоо нэгдэж энэ ашиггүй уурхайнуудыг хаах цаг болжээ
Хариулах202.55.188.105
60 сая $ ХО хийчээд 892 сая $ нэхэмжилж байгаамуу арайчдээ хэдэн тэнэг түшмэлээс болоод газар газрын луйварчдыг тэжээчих юм бнлдаа. Одоо бас францууд гээд зальтай юмнууд луйвардчих гээд эхэлцэн байна улсад алба хашиж байгаа урагшгүй түшмэлүүд хэзээ ухаан орох юм бэ жаахан ч болов толгойгоо ажиллуулаачээ.
Хариулах103.212.118.66
Гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн, хохироосон хэргүүдээ юуны өмнө шийдэх хэрэгтэй. Дараа нь шинэ хуулиа ярилцаач.
Хариулах202.126.89.53
Ийм л чадваргүй засагшдээ
Хариулах43.228.129.162
АМГТГын яг хэн даргын хэн гэдэг мэргэжилтний үед гэдгийг тодруул тэгээд тэдгээр нөхдийг шууд шоронд суулгаад тэднээр хөрөнгийг нь төлүүлэх хэрэгтэй
Хариулах202.21.107.30
Ezengui ail Heden ond hen olgoson tusgaar zuvsheerel ve gedgiig il tod bolgoj bolohgui yuu?
Хариулах