Эх орны цэргүүд чуулж байна

Zuv.mn
3 цаг 39 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Өвөрхангай аймгийн 19 сумын цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо зохион байгуулагдаж байна.

 Монгол цэргийн нэгдсэн холбооны санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй чуулганд зохион байгуулагчдын болон аймгийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарын 600 орчим төлөөлөгчид оролцож байна.

May be an image of 2 people and text

May be an image of 5 people and text

Тэд эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж, амиа өргөсөн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр чуулганаа эхлүүлэв.

Мөн үеэр “Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театр”-т дэлгэгдсэн Монгол цэргийн нэгдсэн холбооны “Монгол цэргийн холбоо нийгэмд танигдсан 10 жил” Монгол цэргийн музейн “Монгол цэргийн дайчин уламжлал”, сэдэвт үзэсгэлэнг үзэж сонирхон халуун яриа өрнүүлсэн юм.

 “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж , Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нарын албаныхан болон Өвөрхангай нутгаас төрөн гарсан 10 алтан мөрдэст генералууд оролцлоо.

May be an image of text

May be an image of 3 people and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 94.156.206.22
    14 минутын өмнө

    Энэ арга хэмжээ юунд хэрэгтэй юм бол оо.

    Хариулах