Исландад галт уул дэлбэрчээ

Х.Есү
2024/02/09

Исланд улсад галт уул дахин дэлбэрсний улмаас лаав хот руу урсан орж ирсэн тул онц байдал зарлажээ. 

Галт уулын дэлбэрэлт өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш гурав дахь удаагийнх болж байна. 

Халуун лаав халуун усны хоолойг гэмтээсэн байна. Үүнээс болж Рейкянесын хойг дахь олон мянган хүн халуун ус, цахилгааны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай болжээ.

Хэрэв лаавын урсалтыг зогсоож чадахгүй бол Сварцэнги цахилгаан станцын гол хоолой өртөх аюултай гэж албаныхан мэдээлж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна