МУГТ Б.БОЛОРТУЯА: С.Батцэцэг эгч ээ, намайг гэмтэлтэй гэх ташаа мэдээллийг та хэнээс сонсов?

Zuv.mn
2024/04/29

Чөлөөт бөхийн ОУХМ, МУГТ, олимп, ДАШТ-ий медальт Б.Болортуяа дэлхийн аварга С.Батцэцэгт хандаж, гомдолтой байгаагаа илэрхийлжээ. 

Тэрбээр "Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгч ээ! Намайг "Гэмтэлтэй" гэх ташаа мэдээллийг та хаанаас хэнээс сонсов. Дүүгээсээ тодруулалгүйгээр юунд Удирдах зөвлөлийн хурал дээр дэлгэв ээ. Та бид хоёр олимпоос медальтай Монголын чөлөөт бөхийн хоёрхон эмэгтэй тамирчин шүү дээ.

Олимпын наадам өөрөө эв нэгдлийн бэлгэ тэмдэг билээ. Энэ цаг мөчид надад хамгаас хүнд байна. Гэсэн хэдий ч би тамирчин хүний ёс зүй, хайртай спортынхоо нэр хүндийг бодож өөрийн хүсэл зорилгыг золиослон нэгэнт гаргасан шийдвэртэй эвлэрч, баг хамт олондоо тэр дундаа жингээ төлөөлж яваа Хуланд амжилт хүсэн үлдье дээ..." хэмээн бичсэн байна. 

"Парис 2023" олимпын эрхийн сүүлийн тэмцээнд манай улс эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван жинд тамирчдаа оролцуулж байгаа бөгөөд оролцох тамирчдыг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Гавьяатын бичсэнээс үзвэл МУГТ ХБ Соронзонболдын Батцэцэг уг хурал дээр Б.Болортуяаг гэмтэлтэй гэж хэлж, Б.Хуланг сонгоход нөлөө үзүүлсэн байж болзошгүй байна. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.94
    2024/04/30

    ЭНЭ батцэцэг ч их сонин эмэгтэй байна даа

    Хариулах
  • 66.181.182.89
    2024/04/29

    За харж л байя даа Хэрэв.......... .....нүгэл нүдээрээ шүү.....

    Хариулах
  • 103.57.92.185
    2024/04/29

    Үнэний талтай байж магадгүй л юм Орхонд атаатай байсан уу

    Хариулах
  • 66.181.189.9
    2024/04/29

    БАТЦЭЦЭГ Л ОРХОНЫГ ХОРЛОСОН

    Хариулах