Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эрэгтэй 66,73, эмэгтэй 57 кг-ын жингийнхний барилдаанаар үргэлжилнэ. Манай улсаас дээрх гурван жинд зургаан тамирчин барилдах бөгөөд оноолтыг хүргэж байна.
66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр С хэсэгт эхний тойрогт хийлсэн. Венесуэлийн Вилли Гарсия, Хеким Агамаммедов нарын ялсантай барилдана. Энэ хэсэгт Францын Валид Хяр, Азербайжаны Камран Сулейманов нарын ширүүн өрсөлдөгчид багтжээ.
Энэ жингийн шилдгүүдийн нэг Ё.Басхүү Д хэсэгт эхний тойргоо хийсэн байна. Италийн Элио Манци, Словакийн Матей Полиак нарын ялсантай дараагийн тойрогт барилдана. Энэ хэсэгт Японы Такеши Такеока, Гүржийн Важа Маргвелашвили нарын чанга өрсөлдөгчид байна.
73 кг-ын жинд Б.Эрдэнбаяр эхний тойрогт Молдавын Петру Пеливантай барилдана. Ялбал Тажикистаны Бехрузи Хожазадатай барилдах хүнд оноолттой байна.
Энэ жингийн өөр нэг монгол бөх Л.Анхзаяа Д хэсгийн эхний тойрогт Жибути улсын бөхтэй таарсан. Ялбал олимп, дэлхийн аварга Лаша Шавдатуашвилитэй барилдана.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Ичинхорлоо эхний тойрогт Энэтхэгийн Ямини Моурятай барилдана. Ялбал ӨАБНУ-ын Ясмин Мартинтай барилдана. МУГТ Л.Энхрийлэн харин Австрийн Лаура Каллингертай учраа таарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна