Г.Лувсанжамцын ажилладаг “Ниппон коэй” компани Зүүн чиглэлийн төмөр замын судалгаанд зөвлөхөөр ажиллажээ

Zuv.mn
2024/05/24

МАН жагсаалтаар Парламентад орж ирэх 48 нэр дэвшигчийнхээ эхэнд хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй Г.Лувсанжамц хэмээх залууг бичиж олон нийтийн анхаарлыг татсан билээ. Танилцуулгад Г.Лувсанжамцыг Японы “Ниппон коэй” компанид ажилладаг гэсэн байсан.

Тэгвэл “Монголын төмөр зам” ТӨХК-аас Зүүн буюу Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам барьж байгуулах ажлын техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажилд “Ниппон Коэй” компани зөвлөхөөр ажиллажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.