“Реал” Килиан Мбаппег танилцууллаа

Zuv.mn
Өчигдөр 20 цаг 14 минут

Испанийн хөлбөмбөгийн “Реал” Мадрид баг “шинэ цэрэг” Килиан Мбаппег албан ёсоор танилцууллаа. Ёслол дээр Килиан спани хэлээр “Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би испаниар ярихыг хичээж байна. Энд байх итгэмээргүй байна. Би “Реал”-ын төлөө тоглохыг олон жилийн өмнөөс мөрөөдсөн, өнөөдөр мөрөөдөл маань биелж байна. Жаал хүү аз жаргалтай байна. Надад эхний өдрөөсөө л итгэсэн ерөнхийлөгч Флорентино Перест талархал илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд их олон зүйл болж өнгөрсөн... Гэхдээ баярлалаа. Түүнчлэн, намайг энд ирэхэд үүрэг гүйцэтгэсэн бүх хүнд талархал илэрхийлье. Би бүх гэр бүлээ, уйлж буй ээжийгээ харж байна...” хэмээн ярьжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна