"Газраа байраар солих аяныг өрнүүлнэ"

С.Гандэлгэр
2024/09/30

Өнгөрсөн 2022 онд Сэлбэ ДЦС ашиглалтад орсон. Тус станц 29 мегаваттын дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд эндээс эх үүсвэрээр хангагдах орон сууцны хорооллуудыг барих асуудал яригдаж, одоогийн байдлаар нийт 2206 өрхийн 1300 орчим айлын газрыг мөнгөөр үнэлж авах замаар газрыг чөлөөлж байна. 

Үлдсэн 1000 орчим өрхийн газрын төлбөрийг нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэх гэж байна.

Чөлөөлөгдсөн газрын 80 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа төдийгүй энэ хүрээнд эхний ээлжинд чөлөөлөгдсөн 13 га газар дээр нийтдээ 9 давхар 10 орон сууц, 12 давхар 2 орон сууц, 5 давхар найман орон сууцны блок барилга барихаар тендер зарлагдаад байна. Эдгээр орон сууцнаас нэгийг нь ч зарахгүйгээр зөвхөн газраар солих хууль батлагдсан.

Тэгэхээр Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооноос гадна 13, 15, 16, 17, 22, 12,11 дүгээр хороодын газар нутагт хашаандаа амьдарч байгаа иргэдийг шинээр босох орон сууцанд оруулах бололцоо бүрдэж буй юм.

Үндсэндээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд 32-ын тойргоос хойшхи гэр хорооллууд орон сууцны хороолол болно гэсэн үг.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.35
    2024/09/30

    голын хөндийд дураараа буусан айлуудыг зүгээр хөөгөөч байр өгнө ч гэх шиг эсвэл зүгээр 22 товчооноос цааш нүүлгэ эсвэл аргүнт партизан руу.

    Хариулах