Эрх баригчид “Өнгөрсөн 30 жил” гэсэн тодотгол ашиглаж, попорсоор удлаа. Сонгуулийн үеэр энэ үгийг бараг л бамбай болон ашиглацгаадаг. Гэвч 100 жилийн түүхтэй тус нам 1992 оноос хойш таван удаа ялалт байгуулсан. За больё. МАН 2016 оноос хойш тасралтгүй, 12 жил Монгол Улсыг удирдах нь. Өөрсдийнх нь ярьдаг 30 жилийн ихэнх нь хэнд харьяалагдаж байгааг бодоод үзэхэд л ийм.
Төрийн эрх барих хугацаанд нь утаа, түгжрэл тартагтаа тулав. Хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж, хүүхдэд ээлгүй улсаар тодров. Иргэдээ татвараар боомилж, ажилгүйдэл ядуурал гаарав.
Үрж буй хөрөнгө мөнгө, алдаж буй цаг хугацаа бүхэн хайран байна.
Нэг. Түгжрэлд алдсан цаг хугацаа ба хөрөнгө
Манай дарга нар сүүлийн гурван жилийн хугацаанд түгжрэлд нийт 1,4 их наяд төгрөг зарцуулсан.
Харамсалтай нь огтхон ч буурсангүй. Өдөрт 2.5 цаг буюу жилдээ нийт 35 өдрийг бид түгжрэлд зарцуулдаг гэсэн үг. Нийслэл хотноо оршин сууж буй сая 500 мянга гаруй иргэний түгжрэлийн улмаас салхинд хийсгэж буй цаг хугацааны алдагдсан боломжийн өртөг жилдээ 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болон өсөх тооцоо бий. Бодит бөгөөд эмгэнэлтэй тоо.
Скүүтер, унадаг дугуй, цахилгаан суррон зэрэг хэрэглэгдэхүүнүүд өргөнөөр дэлгэрчихлээ. Харамсалтай нь тэдгээрт зориулсан зам алга. Иймд Улаанбаатар хот дугуй унахад ээлтэй хот болохын төлөө нэн тэргүүнд анхаарах ёстой болоод байна.
Хоёр. Хортой шахмал түлшинд алдсан цаг хугацаа ба хөрөнгө
Шахмал түлш үйлдвэрлэхэд нийт 1 тэрбум ам.доллар зарцуулсан. Энэ мөнгөөр хоёр цахилгаан станц, 3 цэвэрлэх байгууламж, 500 км инженерийн шугам сүлжээ барих боломжтой байв. Гэтэл сайжруулсан түлш түүхий нүүрснээс 270 дахин хоруу чанартай. Уушгины хорт хавдарын эрсдэл 10 ДАХИН нэмэгдсэн. Монгол Улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд 1-рт эрэмбэлэгдэж байна.
Гурав. Иргэдийн халааснаас “хулгайлсан” татвар ба салхинд хийссэн төслүүд
Татвараар боомилсоор. Үр дүнд нь ажилгүйдэл, ядуурал гаарсаар. Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг цалингийн орлоготой ИРГЭН бүр:
2024.01.01-ээс үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн нийслэлийн татварыг борлуулалтын үнийн 2% хүртэл нэмэгдүүлсэн. Татварын өрийн дарамтаас үүдэлтэйгээр 8000 аж ахуй нэгж дампуурсан.
Та бидний халааснаас ингэж авсан мөнгийг юунд үрээд дуусав. “Цавчаа ногоон” автобусанд 134,5 тэрбумыг, усгүй усан оргилуурт 3.8 тэрбумыг, дүүжлээстэй дүүжин тээвэрт 937,6 тэрбумыг зарцуулсан. Аль алиных нь хөрөнгө салхинд хийссэн.
Дүгнэлт, бид зах замбараагүй их хөрөнгө мөнгөнөөс гадна цаг хугацаа гэдэг үнэт зүйлээ алдсаар байна. Орон нутгийн сонгууль бол иргэн бүрт хүрч үйлчилдэг, амьдралыг нь нүдээр очиж хардаг субьектыг сонгодог гэдгээрээ онцлогтой. Ирэх дөрвөн жилийн хувь заяаныхаа сонголтыг л зөв хийх нь иргэний үүрэг болчхоод байна. Сонголтоо зөв хийж гэмээн үрсэн хөрөнгө, алдагдсан цаг хугацаагаа буцааж олж авахгүй юм аа гэхэд дахин алдахгүй байх учиртай. НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй “Үндэсний Эвсэл”-ийнхэн “Хотоо хулгайгаас, бохирдлоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя” гэсэн уриаг дэвшүүлсэн нь содон байна. Бодит шийдэл, гарц гаргалгаатайгаар ажиллахаар багаараа оролцож буй. Ажиллах боломжийг бий болгох эсэхийг иргэд, сонгогчид шийднэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна