О.Хулангийн тоглох БНХАУ-ын эмэгтэй сагсанбөмбөгийн лигийн өнөөгийн нөхцөл байдал

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 48 минут

Сагсанбөмбөгийн тамирчин О.Хулан БНХАУ-ын эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн лигийн "Ухань Шенфан" багтай гэрээ байгуулж, эмэгтэй сагсанбөмбөгийн анхны легионероор тодорсон билээ. Бид энэ удаад О.Хулангийн очиж тоглох БНХАУ-ын эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн лигийн тэмцээн /Women's Chinese Basketball Association (WCBA) / болон "Ухань Шенфан" багийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

БНХАУ-ын сагсанбөмбөгийн лиг 1995 оноос зохиогдож эхэлсэн байдаг. Улмаар 2002 онд Women's Chinese Basketball Association (WCBA) байгуулж, лигээ зохиож эхэлжээ. Эрэгтэйчүүдийн лиг нь 29, эмэгтэйчүүдийн лиг нь 22 жилийн түүхтэй.

Байгуулагдсан цагаасаа өргөжин тэлсээр өдгөө Азидаа хүчирхэг лигт тооцогддог болжээ. Хойд Америкийн WNBA-гаас тамирчид байнга ирж тоглодог аж. Шилдэг багууд нь "Байю Килин", "Лионин голден леопардс", "Шаанси флэймз", "Сычуань Юанда Панда". Өвөрмонголын баг мөн сайн тоглож, лигийн аваргад дараалан түрүүлж байсан байна.

 

О.Хулантай гэрээ байгуулсан "Ухань Шенфан" багийн хувьд, лигийн хүчтэй багийн нэгд тооцогддог ч аварга болж байгаагүй. БНХАУ-ын лигтээ сүүлд хийсэн есөн тоглолтоос тав хожиж, дөрөв хожигджээ. 
Мэдээж, энэ баг О.Хуланг амбийцтай урьсан нь тодорхой бөгөөд манай тамирчин эхний ээлжид багтайгаа дасан зохицох, дараа нь амжилтын төлөө зүтгэх болж байна.   

О.Хулан зургадугаар сард Хятадын Ухань хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэхдээ Ухань хотын  "Wuhan Sanfran" багийг 21-12 харьцаагаар хожсон юм. Уг тоглолтын дараагаар түүнийг Хятадын баг элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн төвдөө есдүгээр сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийжээ. 

БНХАУ-ын сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн лигийн аваргууд 

2002 - Bayi Kylin
2003 - Bayi Kylin
2004 - Bayi Kylin
2005 - Bayi Kylin
2006 - Liaoning Golden Leopards
2007 - Liaoning Golden Leopards
2008 - Bayi Kylin
2009 - Liaoning Golden Leopards
2010 - Liaoning Golden Leopards
2011 - Shenyang Army Golden Lions
2012 - Beijing Great Wall
2013 - Shanxi Flame
2014 - Shanxi Flame
2015 - Shanxi Flame
2016 - Beijing Great Wall
2017 - Beijing Great Wall
2018 - Beijing Great Wall
2019 - Guangdong Vermilion Birds
2020 - Season canceled due to COVID-19
2021 - Inner Mongolia Rural Credit Union
2022 - Inner Mongolia Rural Credit Union
2023 - Sichuan Yuanda Pandas



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.189
    Өчигдөр

    Амжилт чи чаднаа Хулан жинхэнэ углаад өг

    Хариулах