Гадаад худалдааны эргэлт 20.4 тэрбум ам.долларт хүрчээ

Х.Батсайхан
2024/10/11

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2024 оны эхний есөн сарын байдлаар 20.4 тэрбум ам.долларт хүрчээ. Гаалийн ерөнхий газраас энэ талаар мэдээллээ.

Гаалийн байгууллага дээр дурдсан хугацаанд экспортын 556,000, импортын 306,000 зөвшөөрөл олгож ажилласан байна. Экспортын орлого 11.8 тэрбум ам.доллар болж,  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 тэрбум ам.доллараар өсөж, гадаад худалдаа 3.2 тэрбум ам.долларын ашигтай явж байна.  

Экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Түүнчлэн, 27,300 тонн үхрийн мах, 4,700 тонн ямааны мах экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,3, 7,2 хувиар тус, тус буурсан ч нүүрсний экспорт 1,3 дахин төмрийн хүдрийн экспорт 28,8 хувиар өссөн нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн байна. 

Үхэр, адууны ширний 85.8 хувийг БНХАУ руу гаргасан бол боловсруулсан ноолуурын 76.8 хувийг Итали, угаасан ноолуурын 99 хувийг БНХАУ руу гаргажээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна