УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "2025 онд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслүүд гээд 30-аад төсөл байна. Ногоон, өрсөлдөх чадвартай ААН-ийг дэмжих төсөл гээд 338 тэрбум төгрөг. Энэ одоо яг юу байх вэ. Хөдөө аж ахуйн төсөл гээд 193 тэрбум төгрөг. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны төсөв гээд дөрвөн их наяд төгрөг гэх мэт. Бид Засгийн газрын төлөвлөгөө гэж баталсан. Би өөрөө ахалж ажиллаж байсан. Тэр төлөвлөгөөн дээр энэ мөнгө байхгүй. Хэрвээ төсөв нь төлөвлөгөөтэйгөө уялдахгүй бол бид нар төлөвлөгөө баталж яах юм бэ. Зүгээр төсвөө хэлэлцээд явдаг болъё" гэв.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хууль эрхзүйн талаас нь "Бид өмнө нь Үндсэн чиглэл гэж баталдаг байсан бол шинээр батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиараа Урт, дунд хугацаа, жилийн Хөгжлийн төлөвлөгөө баталдаг болсон. Төлөвлөгөө нь төрийн залгамж чанарыг хангасан, үндэсний хэмжээний төлөвлөлтийг хийдэг. Харин Төлөвлөлтийн тухай хуулинд төсвийг "Төсөв нь төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чиглэсэн байна" гэж заасан байдаг" тайлбарлав.
Х.Ганхуяг гишүүний тусгайлан нэр дурдсан хөтөлбөрүүдийн тухайд Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД н.Батхүү "Улсын хөгжлийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлтэй нийсэн төсөл арга хэмжээг голчлон авч үзэж байгаа. Дээр нь нэмээд хэлэхэд, гадаад зээл тусламжаар эхлүүлэх төслүүд маань хөгжлийн түнш олон улсын байгууллагууд, Засгийн газруудтай явуулж байгаа хэлэлцээний явцаас хамаараад улсын төсвийн циклтэй яг зэрэгцэхгүйгээр явагддаг учраас тухай бүрд нь тусгах боломжгүй байдаг. Дээр нь нэмээд улсын төсөв дээр гадаад зээл тусламжийн санхүүжилтийг Сангийн сайдын багц дээр нэмөсөн суулгаж өгдөг. Тухайн төслүүдийн явц, хэрэгжилтээс хамаарч санхүүжилтийг нь олгодог учраас ингэж харагдаж байгаа" гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.41.15
30 жил ЗАЛГАМЖИЛЖ БАЙГАА МОНГОЛ АРДЫН НАМ цааш залгамжлахын тулд л СОНГУУЛЬ ЯВУУЛЖ, иргэдийн нуруунд ӨР НЭМЖ БАЙНА.ЗЭЭЛҮҮД НЬ ХҮНИЙ АМЬДАРЛЫН МӨН ЧАНАРТ ТУСГАЛАА ОЛСОН НЬ ХАРАГДДАГГҮЙ,,, МЭДРЭГДДЭГ Ч ҮГҮЙ. БААХАН Л ТӨСӨЛ.
Хариулах