U17 "Азийн цом"ын сорилго: Монголын баг өнөөдөр Катартай тоглоно

Zuv.mn
5 цаг 36 минутын өмнө

Монгол Улсын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Катарын шигшээ багтай нутагт нь тоглоно. Ирэх дөрөвдүгээр сард Саудын Арабт болох 17 хүртэлх насны Азийн цомын шигшээ тэмцээний сорилго тэмцээний хүрээнд явагдаж буй уг тоглолт “Aspire Academy Pitch 7” цэнгэлдэхэд болох юм байна. 

Сорилгод Ази тивийн 43 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд манай баг F хэсэгт Катар, Япон, Балбын хамт хамт багтжээ.  

Катарын шигшээ багтай өнөөдөр орон нутгийн цагаар 17:00 цагт тоглох бол үлдсэн хоёр тоглолтоо 25, 27-ны өдрүүдэд хийнэ.

Хэсэг тус бүрээ тэргүүлсэн багууд, хоёрдугаар байраар шалгарсан таван баг шигшээ тоглолтод өрсөлдөх эрх авна. Тэдэн дээр өнгөрсөн тэмцээний аварга баг нэмэгдсэнээр шигшээ тэмцээний оролцогчид бүрдэх юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна