АН-ын бүлэг Ц.Даваасүрэнг огцруулах талаар санал хураажээ

Х.Есү
2024/11/11

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: "2025 оны төсөв хэлэлцэхтэй холбоотой олон асуудлууд гарсан. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотой алдаа дутагдалтай асуудал гарсан. 

Төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцээгүй байсан асуудлыг хэлэлцсэний улмаас асуудлууд үүсээд эхэлсэн. ЗГ-аас том тэлэлттэй төсөв өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар замыг нь зассан гэж хэлж болно.

Чуулганы хуралдааны дэгийг барилгүй, төсвийн төслийг шууд батласан явдалд Төсвийн байнгын хорооны болон УИХ-ын даргад хариуцлага хүлээх шаардлагатай"

О.Цогтгэрэл:  "Төсөв бага байх ёстой гэчхээд гоё сайхан бүтээн байгуулалт нэхээд байдаг. Энэ бол нэг зоосны л нөгөө тал гэсэн үг шүү. Бүлгийн хурал дээр төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг огцруулах саналыг дийлэнх гишүүд дэмжсэн" гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2024/11/12

    3 TENEG BAAGIIG ZAILUUL BUUR 4 HUN . EHLEED AMARDAYASGALAN MASH AYULTAI HUN. DARAA N DANHAN TOLGOIT ERUNHII SAID HOOSON TOM TOLGOITOI BOLOVSROLGUI HUDALCH NUHUR . SANGIIN SAID JAVHLAN BOLON DAVAASUREN GJ MUNHAG ETGEED EN E 4 IIG ZAILUULAH HTEI

    Хариулах
  • 103.168.34.174
    2024/11/11

    aAmarbaysgalan ugaasaa darga hiih hun mun uu ?

    Хариулах