Физикч эрдэмтэд газрын ховор элементийн салбарын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.
МУИС-ийн Физик-метематикийн факультетын декан, Ерөнхий физикийн тэнхимийн эрхлэгч асан, нэрт эрдэмтэн М.Лувсандоржийн нэрэмжит Үндэсний эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн Төв байрны “Эрдмийн танхим”-д өнөөдөр эхэллээ.
Салбарын шилдэг эрдэмтэд оролцсон, хоёр өдөр үргэлжлэх тус хурлын эхний өдөр орчин үеийн өндөр технологийн хамгийн чухал түүхий эд болоод байгаа газрын ховор элементийн чиглэлээр танилцуулга, илтгэлүүд тавигдсан. Тухайлбал, ШУА-ийн Фикик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич Ж.Даваасамбуу Газрын ховор элемент-Ирээдүйн технологийн түүхий эд” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна