Холимог тулааны UFC холбоонд хөл тавьсан хоёр дахь монгол тулаанч болж буй Т.Нямжаргал маань өнөөдөр БНХАУ-ын Макаод болох UFC Fight night 248 тулааны үдшээр анх удаа тулалдах гэж байна.
Түүний өрсөлдөгч нь Карлос Эрнандес 312 настай, холимог тулаанд ес ялж, дөрөв ялагдсан тамирчин. Гэхдээ сонирхогчийн тулааны маш арвин туршалага, энэ түвшинд 15 тулалдаж, хоёр ялагдсан үзүүлэлттэй. Сонирхогч байхдаа одоо мэргэжилд сайн байгаа тамирчидтай тулалдаж, ялж байсан гэдгийг танилцуулгад онцолсон байна. Тэдгээрээс Хосе Жонсон, Чарльз Жонсон нарыг онцолжээ.
Мэргэжлийн эхний тулаандаа ялагдсан ч дараа нь долоо дараалж ялаад /Дөрвийг нь хугацаанаас өмнө/ UFC-д орж иржээ. Том холбоонд ороод тав тулалдсанаас хоёр ялж, гурав ялагдаад буй. Үүнээс сүүлийн хоёр тулаандаа дараалан ялагджээ. Сүүлд Японы Рэй Цуруяд дийлдсэн. Тиймээс Т.Нямжаргалтай хийх тулаан түүний хувьд холимог тулааны хамгийн том холбоонд үлдэх эсэхээ шийдэх тулаан байх болно.
Карлос Эрнандес нуруугаар манай тамирчнаас гурван см см өндөр /173/, харин гарын уртаар манай тамирчин илүү байна /170 см/180см/.
Тулааны арга барилын хувьд босоогоос тулалдахыг илүүд үздэг, Шулуун цохилт, хажуугийн цохилт сайтай. Гэхдээ барилдааны чадвар маш сайн, хамгаалалт дажгүй. Нэг ч ялагдалгүй яваа Рей Цуруятай тулалдахдаа үүнийгээ харуулсан гэнэ. Түүнчлэн кардио буюу ажиллах чадвар маш сайтай гэсэн байна.
Тулааны шууд дамжуулалт өнөөдөр 16.00 цагаас Премьер спортс сувгаар шууд дамжуулагдана. Манай тамирчин дөрөв дэх тулааныг хийх юм. Харин оргил тулаанд Петр Ян, Э.Фигурейдо нар гарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна