Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр байгууллаа.
.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.7 тэрбум ам.доллар бөгөөд бусад онцлогийг дурдвал,
- Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй.
- Хөрөнгө оруулагчийн зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн тариф гэсэн дөрвөн төрлийн татварыг тогтворжуулна. Байгаль орчны салбарын албан татварыг тогтворжуулахгүй.
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжинэ.
- Төсөл хэрэгжүүлэгч хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүтээн байгуулалтын үе шатанд орон нутагт 300 мянга, уурхайн ашиглалтын үе шатанд нэг сая, уурхайн хаалтын үе шатанд сая нэг 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
- Уурхайн ашиглалтын үе шатанд төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90 ба түүнээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байна.
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээд байна.
- Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгана.
66.181.178.124
Шувтарсан цагаан бумбандаа орноо гэдэг чинь л энэ шүү дээ. Энэ гэрээнээс сайн сайхан юм хүлээх хэрэггүй гай гамшиг л дагуулаас даа.
Хариулах