Утааны сонсголын бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр Төрийн ордонд болсон “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр дурдагдсан, санхүүжилттэй холбоотой онцлох баримтуудыг хүргэж байна.
Агаарын бохирдлыг бууруулах гэж тусдаа нэр томъёо гаргаж улсын төсөв дээр суулгаж эхэлсэн нь 2018 оноос хойш юм байна. Түүнээс өмнө бол ерөнхий нэр томъёо, орчны бохирдол гэдэг ерөнхий нэр дээр агаарын бохирдлын төсвийг суулгадаг байсан байна.
Улсын төсвөөс 2018-2025 оны хооронд 336.1 тэрбум төгрөг төсөвлөөд 276.3 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм байна.
Харин Улаанбаатар хотын төсвөөс 243.6 тэрбум төгрөгийг 2018-2025 оны хооронд зарцуулсан байна.
Үүнээс өмнө бол олон нийтийн сайн мэдэх цэвэр агаар сангаар дамжуулж төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг байжээ. Тус санг 2010 онд байгуулсан.
Ингэхдээ 2011 онд 31.5 тэрбум
2012 онд 30 тэрбум
2013 онд 29.8 тэрбум
2014 онд 15.3 тэрбум
2015 онд 5.3 тэрбум буюу нийт 111.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Дээрх мөнгийг судалгаа шинжилгээ хийх, тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах, мастер төлөвлөгөө боловсруулах, цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэл гэх мэт зүйлд зарцуулжээ.
Мөн 2017 оноос хойш хэрэгжүүлсэн гэр хорооллын айл орхийн орой, шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлдэг болсон.
Үүнийг ч агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийсэн ажлын нэгээр тооцож болох юм.
2017 онд 6.3
2018 онд 9.8
2019 онд 13
2020 онд 18.1
2021 онд 23.6
2022 онд 25.3
2023 онд 26.3
2024 онд 35.8 тэрбум төгрөг хөнгөлөлтөд зарцуулжээ.
Гадаад зээл тусламжийн зарцуулалт
Засгийн газар 2004-2024 оны хооронд гадаад зээл тусламжийн санхүүжилтээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийт 97.9 тэрбум төгрөгийн зургаан төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.
Мөн 2.3 их наяд төгрөгийн төсөв өртөг бүхий гэр хорооллыг орон сууцжуулах нийт долоон төслийн хүрээнд 31-71мк2 бүхий 13.717 айлын орлогод нийцсэн орон сууцны хороолол баригдаж байна.
Гэр хорооллыг хөгжүүлэх, эрчим хүчээр хангахад 600 тэрбум /Сэлбэ, Толгойт зэрэг зургаан дэд төв/
Байгаль орчны яамны төсөв
Агаарын чанарын бүсэд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, ногоон зээлийн татааст 46.1 тэрбум /2019-2024/
Айл, өрх, ААНБ-д хийсэн сургалт, өдөрлөг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан сэрэмжлүүлэг мэдээлэл, гарын авлага, яндан хөөлөх, угаарын хийн хордлогоос сэргийлэх нөлөөллийн арга хэмжээнд 36.1 тэрбум /2019-2024/
Орчны бохирдлыг бууруулах ажлын албаны төсөв 2.4 тэрбум /2019-2024/
Тавантолгой түлш ХХК-д нэмэлт санхүүжилт 67.8 тэрбум /2019-2024/
НЗДТГ-ын борлуулалт хадгалалттай холбоотой олгосон санхүүжилт 37.2 тэрбум /2019-2024/
Шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих Дархан-Уул аймгийн ЗДТГ, Өвөрхангай аймаг/Баянтээг/ 4.3 тэрбум
Агаарын чанарын бүсэд түүхий нүүрс оруулахыг хориглох тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах, агаарын чанарын бүсийг дэглэмийг мөрдүүлэх 16.3 тэрбум /2019-2024/
Хөдөлгөөнт эх үүсвэрээс ялгарах бохирдлыг бууруулах зардал 3.3 тэрбум
Эрчим хүчний яам
Айл өрхүүд өвлийн улиралд 4квт цахилгаан халаагуур ашиглах техниккийн боломж бүрдүүлэх ажил 86.4 тэрбум /2017-2019/
Халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил 43.5 тэрбум /2017-2021/
Тавантолгой түлш ХХК
Тус компани долоон жилийн хугацаанд Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, БОАЖЯ, ЭТТ ХК-аас 2018-2024 оны хооронд 1.455.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.
Зөвхөн ЭТТ-оос 1348.5 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт авсан байна.
83 тэрбумыг шуудайнд зарцуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна