Т.Хасбаатар: Л.Гантөмөрийг МАН-д элсүүлж авахыг тус намын даргад хэлнэ​

Х.Есү
9 цаг 25 минутын өмнө

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар: Манай намын гишүүд хуралдаж мэдэгдэл гаргалаа. “Үндсэн хуулийн 3.1, 3.2, 16.1, 16.2, 17.1.1, 39.2, 

Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7.1, 7.2, 8.1, 8.1.11 

Сонгуулийн тухай хуулийн 4.1, 4.2.2, 5.2 заалтад үндэслэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг Ардчилсан намын гишүүнээс 2025 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс  хөөсүгэй. Цаашид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг Ардчилсан намын шат шатны байгууллагууд болон гишүүдэд үүрэг болгосугай" гэх мэдэгдлийг олон нийтэд зарлаж байна. 

2016 оноос хойш Монгол улсад зөвхөн нэг нам дангаар засаглаж асар олон нийгэм эдийн засгийн хохирлыг Монголын ард түмэнд учруулсан. 10 гаруй жил сөрөг хүчингүй явж ирлээ. Ардчилсан намыг сөрөг хүчин байж ард түмэндээ зөв, шударга ёсыг бэхжүүлж ажиллаасай гэж ард түмэн тус намд саналаа өгсөн. 

Гэтэл өнөөдө Л.Гантөмөр гэж этгээд шадар сайд хэмээх өндөр албан тушаалд очоод Ардчилсан намыг бүхэлдээ МАН-ын халаасны нам болгосон. Өнөөдөр АН-ын тамга бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хадгалаастай байгаа. Тийм учраас Л.Гантөмөрийг МАН-д элсүүлж авахыг тус намын даргад хэлнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.134.194.116
    6 цагийн өмнө

    Нэг уйлан царайлсан юм чинь яйжийчихаад юу гээд хуцаад байгаам

    Хариулах
  • 103.57.93.93
    8 цагийн өмнө

    Тэнэг гар уу чи .хамтарсан ЗГ байгуулж олон ажлыг гацаанаас гаргая гэж хэл амаараа тохирсон намууд

    Хариулах
  • 202.126.90.188
    8 цагийн өмнө

    Чи тэгээд Оюунэрдэнэ АН ын тамгыг кармалаад явж байхын харсан юм уу.

    Хариулах