Н.Учрал: Ерөнхий сайд болон бусад сайд нар Тавантолгойн ногдол ашгаа Хөгжлийн санд хандивласан

Г.Долгорсүрэн
9 цаг 56 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулсан.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Эрдэнэс тавантолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашгйиг өнгөрсөн хугацаанд И-Монгол платформоор дамжуулаад хоёрдугаар сарын 19-нөөс хоёрдугаар сарын 25-ныг хүртэл 6 хоногийн хугацаанд санал асуулга зохион байгуулсан.

Засгийн газар иргэдэд ногдол ашгийг улирал тутам хуваарилж, хуулиа хэрэгжүүлж байгаа. И-Монголоор санал асуулга явуулахад нийт 555318 мянган иргэн оролцлоо. Үүнээс 481809 иргэн бэлэн мөнгөөр авъя гэсэн сонголт хийсэн. 22442 хуримтлалын сан буюу иргэнийхээ хадгаламжийн дансанд авах, 1267 Хөгжлийн сан эсвэл нийслэлийн дэд бүтэц, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хандив маягаар өгье гэсэн хариу өгсөн. 

Бид цаашид хандлагаа өөрчлөх ёстой. Иргэд өөрсдөө “Би санал асуулгандаа хамрагдаад би хуримтлалын дансандаа хадгалъя.  Эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулъя. Монгол банкны бодлогын хүүгээр миний хадгаламж өсч байг” гэдэг ийм сонголтыг хийх хандлагын өөрчлөлтийг хийх ёстой.

Тийм учраас үүнийг хэвшүүлэхийн тулд хийсэн энхний санал асуулга амжилттай болж байна. Цаашид ч Баялгын сангийн тухай, хувьцааны тухай ойлголтуудыг өгнө. Өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, бүх сайд нар тавантолгойн ногдол ашгаа иргэнийхээ хувиар Хөгжлийн санд хандивлах сонголт хийсэн.   

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, ирэх дөрөвдүгээр сард дараагийн ногдол ашгийг хуваарилна” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна