Японд сүүлийн 50 жил гараагүй том ойн түймэр асаж байна

Zuv.mn
10 цаг 3 минутын өмнө

Япон улсад сүүлийн 50 жил тохиогоогүй түймрийн гамшиг нүүрлэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Офүнато хотын ойролцоо дэгдсэн ой, хээрийн түймрийн голомт сүүлийн тав хоног үргэлжлэн үргэлжлэн асаж, хамрах талбай нь 2600 га-д хүрчээ.

Мужийн захиргаа түймрийн гамшигт өртөх эрсдэлтэй бүсээс 4000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нэг хүн амиа алдаж, 10 гаруй байшин түймэрт өртжээ.  

Офүнато мужид өнгөрсөн хоёрдугаар сард цаг агаар маш хуурай байж, ердөө 2.5 мм хур тунадас унасан нь ой, хээрийн түймэр дэгдэх гол шалтгаан болжээ.

Түймрийн голомтод 2000 гал сөнөөгч ажиллаж байгаа ч тогтоож чадахгүй байгаа аж. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 211.36.145.6
    8 цагийн өмнө

    Goy bnshdee

    Хариулах
    • 103.212.118.38
      5 цагийн өмнө

      t1 psda ve